| Хүннү нар улсаа баруун, зүүн, төв гэж 3 хуваасан. Төв хэсгээ шаньюй өөрөө захирч зүүн баруун гарт нэжгээд ванг томилон захируулснаас гадна тэдгээр нь түмт, мянгат, зуут, аравтат хуваагдана. Хүннү улсад 24 том түшмэл буюу түмтийн дарга байсан байна.
Хүннү нар зонхилох үүрэг бүхий язгууртан, сул чөлөөт иргэд, цэргийн эрхтэн, эзлэгдсэн аймгуудаас олзолж авсан хараат хүмүүс, боолуудаас бүрдэж байв. Хүннү нарын хийж байсан дайны зорилго нь суурьшсан иргэдийн эд баялагийг булаан дээрэмдэх, татвар авч байх, газар тариалан, гар үйлдвэр, цэрэг дайны зорилгод олзлогдсон хүмүүсийг ашиглахад чиглэгдэж байв. |